"ЭРДЭМТӨГС" БҮРЭН ДУНД СУРГУУЛЬД
ТАВТАЙ МОРИЛ

ХҮҮХЭД БҮРТ ЭЭЛТЭЙ ЭРҮҮЛ,
АЮУЛГҮЙ СУРГАЛТЫН ОРЧИН

Мэдлэг түгээгч бус, мэдлэг бүтээгч иргэдийг бэлтгэнэ

ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨРӨЛЖСӨН ДУГУЙЛАНГУУДЫГ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТӨӨ БАГТААСАН

Хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээг дэмжин, авъяасыг нээг хөгжүүлэх, амьдрах чадварт сургах IQ, математик сонгон, шатар даам, STEM, бүжиг, бадминтон, жү до зэрэг 20-иод төрлийн дугуйлантай.

ЭРДЭМТӨГС-ийн ТӨГСӨГЧИД - МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ

Сурагч нэг бүртэй ажиллах чадварлаг боловсон хүчин. Суралцагчдын суралцах материаллаг орчноос гадна хүүхэд нэг бүрийн сэтгэл зүйн боловсрол орчныг анхааран ажилладаг.

Мэдээ, мэдээлэл

Эрхэм зорилго

Өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн хөгжил хийгээд түүний хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшихөд чиглэсэн сургалтын уян хатан, тогтвортой, чанартай үйлчилгээг ЭРДЭМТӨГС сургууль үзүүлнэ. Түүнчлэн бид сурагчдынхаа суралцах материаллаг баазаас гадна хүүхэд нэг бүрийн сэтгэл зүйн боловсрол, орчныг анхааран ажилладаг.

Эцэг, эхчүүдийн сэтгэгдэл

  • Э.Батболд

    Манай 2 хүүхэд "ЭРДЭМТӨГС" сургуульд амжилттай суралцаж байна. Том охин маань 4 жилийн өмнө тус сургуулийг амжилттай төгсөж СЭЗИС-д эрх зүйч мэргэжлээр суралцаж байна. Сургуулийн багш нарын ур чадвар, заах арга барил, сургалтын хөтөлбөр болоод сургуулийн орчин зэрэг нь боловсролын стандартыг бүрэн хангаж ажилладаг гэж би хувьдаа дүгнэдэг. Тиймээс ч өнөөг хүртэл "Эрдэмтөгс" сургуулийг сонгон хүүхдүүдээ суралцуулсаар ирсэн билээ. Тун удахгүй бага хүүгээ мөн тус сургуульд элсүүлэн суралцуулах болно. Бидний балчир үрсийг мэдлэг боловсролтой, зөв монгол хүн болгон төлөвшүүлэх үйлсэд асар их үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн нэг бол багш та нар, тэр дундаа "Эрдэмтөгс" сургуулийн багш нар юм шүү, та бүхэндээ үргэлж баярлан талархаж явдгаа энэ захидлаар дамжуулан хүргэж байна.

    Э.Батболд Эцэг эхийн төлөөлөл
  • М.Цацралтгэрэл

    Миний хүү “Эрдэмтөгс” дунд сургуулийн 12-р ангид суралцдаг. Охин маань бас энэ сургуулийн 2013 оны төгсөгч. Одоо АНУ-ын Филадельфи хотын “Drexel University” их сургуулийн 4-р курст амжилттай сайн суралцаж байна. Охин маань 11-р ангид суралцаж байхдаа Монголын Оюун Ухааны Академийн 2013 оны Өсвөрийн Үндэсний аваргын цом, Насанд хүрэгчдийн Үндэсний аваргын цомыг тус тус гардан авч, тухайн оныхоо “Монгол улсын шилдэг хүүхэд” өргөмжлөлийн эзнээр тодорч, Англи улсын Лондон хотод болсон “Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс өөрийн төрөлдөө “Дэлхийн аварга” болж бид бүгдийг баярлуулж байлаа. Охины маань энэ амжилтанд нөлөөлсөн олон хүчин зүйлүүдийн нэг бол яах аргагүй түүний суралцаж төгссөн “ Эрдэмтөгс” сургууль юм.

    М.Цацралтгэрэл Эцэг эхийн төлөөлөл
  • Д.Өсөх-Очир

    Олон жилийн түүхтэй Нийслэлийн шилдэг сургуулиудын нэг болсон “Эрдэмтөгс” сургуульд үр хүүхдүүдээ сургаж урлаг спорт, зан харилцаа төлөвшсөн, өв тэгш хүмүүжсэн, зөв хандлагатай иргэн хүнийг бэлтгэн гаргаж байгаагаар нь бахархаж суугаа минь энэ сургуулийн шаргуу хөдөлмөрч, шинийг санаачлагч, сэтгэл зүтгэлтэй, мэдлэг боловсролтой багш сурган хүмүүжүүлэгчдийн ач гэж дахин дахин баярлаж явдаг. Та бүхний сурган хүмүүжүүлэх нөр их үйлсэд өндрөөс өндөр амжилт, эрүүл энхийг хүсье. Та бүхний сэтгэл зүтгэл, багш нарын хандлага олны үр хүүхдийн төлөө хийсэн сайн үйлс бүхэн тань энэ сайхан сургуулийг улсын хэмжээнд нэрээ цуурайтуулсан ард түмний хүсэмжит сургууль болон өргөжин дэвжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.

    Д.Өсөх-Очир Эцэг эхийн төлөөлөл