Грекийн алдарт математикч Платон бүх талууд нь яг ижилхэн геометрийн зөв дүрсүүдээс тогтох огторгуйн биетүүд 5хан байдгийг нээн илрүүлжээ. Тэрээр 4 зөв гурвалжингаас тогтох тетраэдр, 6 зөв дөрвөн өнцөгтөөс тогтох гексаэдр, 8 зөв гурвалжингаас тогтох октаэдр, 12 зөв таван өнцөгтөөс тогтох додекаэдр, 20 зөв гурвалжингаас тогтох икосаэдр гэсэн биетүүдийг маш сонирхолтой байдлаар тайлбарласан байдаг билээ.