Манай сургууль үндсэн хөтөлбөрийн хичээлүүдээс гадна хөгжүүлэх хөтөлбөрийн хичээлүүдээр сурагчдаа хөгжүүлдэг. Үүнд Баруун тархи хөгжүүлэх, STEM, Бүжиг, Хөгжим, Замын хөдөлгөөний дүрэм, Ном уншлагын цаг, Бадминтон, Сагсан бөмбөг, Жүдо, Шатар, Уран зураг, Англи хэлний яриа, Хятад хэлний яриа гэсэн хөгжүүлэх хичээлүүд үдээс хойш хөтөлбөрийн дагуу мэргэжлийн багш нар удирдан явуулдаг. Баруун тархи хөгжүүлэх хичээлийн явцаас үзүүлж байна.