Бидний тухай

Математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "ЭРДЭМТӨГС" ерөнхий боловсролын дунд сургууль нь 1999 онд байгуулагдсан. Боловсролын салбарт 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургууль нэг ээлжинд 250 хүүхэд хичээллэх хүчин чадалтай, сургалтын орчин үеийн шаардлагад нийцсэн анги танхим бүхий хичээлийн байртай. Хүүхэд бүрийг  өөртэй итгэлтэй, хариуцлагатай бие хүн болгон төлөвшүүлэх зорилгоор хичээлийн жилийн турш олон төрлийн сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулдаг билээ.

Таны хүүхдийн ирээдүйн төлөө ЭРДЭМТӨГС бүрэн дунд сургуулийн сурган хүмүүжүүлэгчид бид нэг зорилгын дор нэгдэн ажиллах болно. 

Түүхэн замнал

Багшлах боловсон хүчин

Манай сургууль нь боловсролын тэргүүлэх зэргийн багш, сурган хүмүүжүүлэгчтэй. Багш нар сурагч нэг бүрт хүрч ажиллахын зэрэгцээ тэдний авьяасыг нээн хөгжүүлэх, бие даан суралцах, бие хүн болох төлөвшихөд нь анхаарч, ажилч хичээнгүй арга барилд сургах замаар сургалтаа явуулдаг билээ. Мөн туршилт, судалгааны ажлыг тогтмол зохион байгуулж, сурагчдынхаа бүтээлийн сан, үзэсгэлэнг тогтмол гаргаж, эцэг эхчүүдэд тайлагнадаг.

ЭРДЭМТӨГС сургуулийн багш нар 100 хувь үндсэн багш, мэргэшсэн боловсон хүчин билээ. Нийт багш нарын 34 хувь нь Боловсролын тэргүүний ажилтан, магистр, тэргүүлэх зэрэгтэй. Хятад хэлний хичээлийг БНХАУ-аас уригдан ирсэн, “Гадаад хүнд хятад хэл заах арга зүй” мэргэшлээр төгссөн дадлага туршлагатай Хятад багш заадаг.

Б.Ариунаа

Б.Ариунаа

Гүйцэтгэх захирал

Боловсролын салбарт 30 дэх жилдээ ажиллаж байгаа. Хүүхдийг хөгжүүлж, хүмүүжүүлэх зорилгоор номтой нөхөрлөх, авьяас чадварыг нээх, амьдрах арга ухаанд сургах болон сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын таатай орчныг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй сурагч, сургуулийг бий болгоход чиглэгдсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн.

Ц.Алтанцэцэг

Ц.Алтанцэцэг

Сургалтын менежер

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой. МУИС-ийн МХСС-ийн Монгол хэл8 Уран зохиолын багш, судлаач. Мөн МУИС-ийн англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Утга зохиол судлалын магистр, Заах аргач зэрэгтэй. Боловсролын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна.

Б.Оюунболд

Б.Оюунболд

Физик, мэдээлэл зүйн багш

УБИС-ийн Физик мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны магистр. Мэргэжлийн "Заах аргач" зэрэгтэй. Боловсролын салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Монгол ТВ-тэй хамтран сурагчдаар шинжлэх ухааны туршилт хийлгэх аргыг 4 жил амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. 12 дугаар анги гурван удаа төгсгөсөн.

М. Сувддулмаа

М. Сувддулмаа

Бага ангийн багш

УБИС-ийг бага сургуулийн арга зүйч, математикийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа. Боловсролын удирдлагын магистр, мэргэжлийн заах аргач. 2014 онд Засгийн газрын шагнал "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдсан.

Г. Мягмаржав

Г. Мягмаржав

Математикийн багш

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой6 МУБИС-ийг математикийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын байгуулагад 6 дахь жилдээ ажиллаж байгаа.
МУБИС-ийн МС-ийн магистрант. 2011 оны Дархан уул аймгийн заах ур чадварын уралдааны 2-р байр, 2017, 2018 оны дүүргийн математикийн олимпиадын тусгай байр, 2017 онд “Тэргүүний залуу” алтан медалиар шагнагдсан

С.Должиндолгор

С.Должиндолгор

Бага ангийн багш

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой. УБИС-ийг бага сургуулийн арга зүйч, математикийн багш мэргэжлээр төгссөн. Мэргэжлийн "Заах аргач" зэрэгтэй. Боловсролын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна.

Б.Мөнхзаяа

Б.Мөнхзаяа

Математикийн багш

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой. МУБИС-ийг математикийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын бакалавр цолтой. Мэргэжлийн "Заах аргач" зэрэгтэй. Боловсролын байгууллагад 11 дахь жилдээ ажиллаж байна.

Т.Одонсувд

Т.Одонсувд

Түүх нийгмийн ухааны багш /Дотоод Хяналтын менежер/

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой. МУИС-ийн НШУС-ийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Боловсролын байгууллагад 10 дэх жилдээ ажиллаж байна. Мэргэжлийн заах аргач зэрэгтэй.

Р.Ганзул

Р.Ганзул

Газар зүй, биологийн багш

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой. МУБИС-ийн Байгалийн ухааны багшийн мэргэжлээр төгссөн. Боловсролын бакалавр цолтой. Боловсролын байгууллагад 8 дахь жилдээ ажиллаж байна.

Ж. Сосорбурам

Ж. Сосорбурам

Монгол хэл, уран зохиолын багш

МУИС-ийн МХСС-ийг Монгол хэл, уран зохиол судлаач, багш мэргэжлээр төгссөн. Боловсролын байгууллагад 6 дахь жилдээ ажиллаж байгаа. 2016-2017 оны хичээлийн жилд бэлтгэсэн сурагчид нь дүүрэг, нийслэлийн олимпиадаас дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, гурван тусгай байр нийт 11 шагнал хүртсэн.

Л.Бямбадаш

Л.Бямбадаш

Бага ангийн багш

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой. МУБИС-ийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын бакалавр цолтой. Боловсролын байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байна.

Н.Ундармаа

Н.Ундармаа

Монгол хэл, уран зохиолын багш

МУИС-ийн ШУС-ийг Монгол хэл-Уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Боловсролын бакалавр цолтой. Боловсролын байгууллагад 3 дахь жилдээ ажиллаж байна

Х.Алдархишиг

Х.Алдархишиг

Бага ангийн багш

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой. "Архангай" дээд сургуулийг бага анги, математикийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын бакалавр цолтой. Мэргэжлийн ""Заах аргач" зэрэгтэй. Боловсролын байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна.

Д. Энхбаатар

Д. Энхбаатар

Биеийн тамирын багш

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой. “Аварга” БТС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Боловсролын байгуулагад 7дах жилдээ ажиллаж байгаа
2012 онд “Үндэсний бөх”-ийн аймгийн начин цол, 2014 онд “Алтан од” медаль, 2016 онд “Оюуны од” алтан медалиар тус тус шагнагдсан.
2017,2018 оны Жудо бөхийн улсын аваргын мөнгө, хүрэл медаль хүртсэн. Жудо бөхийн улсын дэд мастерын болзол хангасан

Ө. Солонго

Ө. Солонго

Хөгжмийн багш

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой.
“Сити” их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн.
Боловсролын бакалавр цолтой.
Боловсролын байгуулагад 4 дэх жилдээ ажиллаж байгаа.
2015 оны “Universe best song “ тэмцээний шилдэг оролцогч, UBS телевизийн зохион байгуулсан Орос дууны уралдааны “Гран При” ,” My Voice” тэмцээний шилдэг оролцогч.
2016 онд “Тэргүүний залуу” медалиар шагнагдсан.

Д. Бямбасүрэн

Д. Бямбасүрэн

Англи хэлний багш

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой. МУИС-ийн ГХДС-ийг англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Боловсролын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байгаа.
ХУИС-ийн Соёл судлалын магистр
2012 онд МҮЭ-ийн “Шилдэг залуу” алтан медаль, ойн медаль, өргөмжлөл, 2013 онд БСШУЯ-ны “Жуух бичиг”, 2018 онд МҮЭ-ийн “Хөдөлмөрийн хүний төлөө медаль”-иар тус тус шагнагдсан.

Э. Золбаяр

Э. Золбаяр

Түүх газар зүйн багш

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой. МУБИС-ийг Түүх, аялал жуулчлалын багш мэргэжлээр төгссөн. Боловсролын бакалавр цолтой
Боловсролын байгуулагад 2дах жилдээ ажиллаж байгаа
Хүүхдийн "баруун тархи хөгжүүлэх" сургалтын сургагч багш

Б. Ууганцацрал

Б. Ууганцацрал

Дизайн технологийн багш


МУБИС-ийн ДУТ-ийн сургуулийг дизайн, технологийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын байгуулллагад 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Мэргэжлийн заах аргач зэрэгтэй.
2015 онд Дүүргийн Техник технологийн олимпиадад 2-р байр, 2016 онд “Авьяасын хур” бүтээлч багшийн уралдаанд мөнгөн медаль, 2017 онд Дүүргийн Техник технологийн оимпиадад мөнгөн медаль хүртсэн.
2017 онд НБГ-ийн “ Арга зүйч” багш цол тэмдгээр шагнагдсан

О. Баярцэцэг

О. Баярцэцэг

Математикийн багш

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой.
Боловсролын бакалавр цолтой.
МУБИС-ын МаСС-ийг математикч, Математикийн багш мэргэжлээр төссөн.
Боловсролын байгуулагад 15дах жилдээ ажиллаж байгаа.
2007 онд Заах аргач багш тэмдгээр, 2013 онд “Багшийн алдар”, 2017 онд БСШУСЯ-ы Жуух бичгээр шагнагдсан.
2016 онд “Арга зүйч багш” мэргэшлийн үнэмлэх авсан.

Э. Ууганбаяр

Э. Ууганбаяр

Англи хэлний багш

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой. МУИС-ийн ГХСС-ийг сургуулийг англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Боловсролын байгуулллагад 2 дахь жилдээ ажиллаж байгаа

Yuin Huajie

Yuin Huajie

Хятад хэлний багш

БНХАУ, Хятадын Уран зохиолын сургууль, Шинжаны Их сургуулийг гадаад хүнд хятад хэл заах арга зүй мэргэжлээр төгссөн. Урлаг судлалын магистр цолтой.

Э. Санчир

Э. Санчир

Дүрслэх урлагийн багш

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой. СУИС-ийн Дүрслэх Урлагийн сургуулийг Монументаль уран зургийн ангийг зураач мэргэжлээр төгссөн.
Боловсролын байгуулллагад анхны жилдээ ажиллаж байгаа

Н. Мөнгөн Эрдэнэ

Н. Мөнгөн Эрдэнэ

Бүжгийн багш

Сурган хүмүүжүүлэх дээд боловсролтой. СУИС-ийн Бүжгийн Урлагийн сургуулийг бүжгийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын байгуулллагад анхны жилдээ ажиллаж байгаа. Боловсролын бакалавр цолтой