Суралцагчийн булан

Манай сургууль нь сургалтын хөтөлбөрөөр БСШУСЯ-аас батлагдсан бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн стандартыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ математик сонгоны  хичээлийг 1-р ангиас, англи хэлний хичээлийг 2-р ангиас гүнзгийрүүлэн судалдаг. Нэмэлтээр 6-р ангиас мэргэжлийн гадаад багштай Хятад хэлний хичээлийг сонгон судалснаар төгсөх ангийн сурагчдадаа БНХАУ-ын  Засгийн газрын тэтгэлэг болон бусад тэтгэлгүүдийг авах өргөн боломжийг олгох алсын хараанд зорьж байна.

Суралцагчийн эрх, үүрэг

  • Сургуулийн дотоод дүрмийг чанд сахих үүрэгтэй.
  • Эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ сурлага, хүмүүжилд байнга анхаарал, хяналт тавьж анги удирдсан болон хичээл заагч багш нартай тогтмол харилцаатай байж хамтран ажиллана.
  • Сурагчийг хуваарийн дагуу хичээлд нь бүрэн суулгах ба хичээлээс гадуурх ажилд оролцох боломжоор бүрэн хангана.
  • Сургалтын төлбөрийг заагдсан хугацаанд бүрэн төлнө.
  • Сургалтанд шууд бус хамааралтай зардлуудыг сургуулийн захиргаа болон анги удирдсан багшийн зөвшөөрлөөр зарласан хугацаанд нь гаргана. Үүнд: Хэвлэл захиалга, үзвэр, олон нийтийн ажил, аялал, биеийн тамирын хувцас г.м
  • Бага /1-5/ ангийн сурагчдын сурах бичгийг сургуулиас олгоно. Дунд, ахлах ангийн сурах бичгийг эцэг эхчүүд худалдан авч, шаардлагатай сурах бичгээр бүрэн хангана. Мөн 2-12-р ангийн англи хэлний ном болон бусад нэмэлт гарын авлагуудыг худалдан авч ашиглана.
  • Сургууль эсвэл БCШУЯ-аас батлагдсан сурагчийн дүрэмт хувцсыг худалдан авч өмсөнө.
  • Сурагчдын өдрийн хоолны төлбөрийг тухайн жилд тогтоосон тарифаар жилээр тооцон хичээлийн жилийн эхэнд нэг удаа төлнө.
  • Сурагч хүндэтгэх шалтгааны улмаас хичээлийн программаас хоцорсон бол тухайн хичээл, сэдвээр үнэ төлбөргүй давтлага авах эрхтэй.
  • Сургалтын чанар, үр дүнтэй холбоотой асуудлаар сургуулийн захиргаанд шаардлага тавих эрхтэй.
  • Заах арга, мэдлэг боловсрол, ёс суртхууны шаардлага хангахгүй багшаар хичээл заалгахгүй байх хүсэлтийг сургуулийн захиргаанд бичгээр тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
  • Багшаас хичээлийг зохих төвшинд заахыг шаардах эрхтэй.

Суралцагчийн дүрэмт хувцас