Сургалт

БСШУСЯ-аас батлагдсан бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн стандартыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ математикийн хичээлийг нэгдүгээр ангиас, англи хэлний хичээлийг хоёрдугаар ангиас гүнзгийрүүлэн судалдаг бөгөөд зургадугаар ангиас Хятад хэлний хичээлийг мэргэжлийн гадаад багш удирдан явуулдаг.

Өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн хөгжил хийгээд түүний хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшихөд чиглэсэн сургалтын уян хатан, тогтвортой, чанартай үйлчилгээг ЭРДЭМТӨГС сургууль үзүүлнэ. Түүнчлэн бид сурагчдынхаа суралцах материаллаг баазаас гадна хүүхэд нэг бүрийн сэтгэл зүйн боловсрол, орчныг анхааран ажилладаг.


 I-IV ангид 

  • Англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөр  /шинээр суралцагсдад төлбөргүй давтлага/
  • Математик сонгоны гүнзгийрүүлсэн хөтөлбөр
  • ТOEIC Primary  олон улсын шалгалтыг сурагч бүр өгнөБүжиг, гар зураг, дуу, хөгжмийн хичээлийг мэргэжлийн багш нар заана
  • Шатар, STEM, замын хөдөлгөөн, бичих урлаг, англи хэлний ярианы хичээлийг хичээлийн бус цагаар албан ёсоор судална
  • Улиралд 2-оос доошгүй удаа байгалийн түүх дурсгалын газар, музей, Хүүхдийн номын ордон, соёлын газрууд болон үйлдвэрийн газартай танилцах аялал хийнэ.
  • “Эрдэмтөгс – Найрамдал” хөтөлбөрт  3-5 хоног хамрагдана.

 V-IX ангид 

  • Англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөр /шинээр суралцагсдад давтлага төлбөргүй/
  • Математик, Геометр сонгоны гүнзгийрүүлсэн хөтөлбөр
  • ТOEIC  Junior олон улсын шалгалтыг сурагч бүр өгнө
  • Сагс, бүжиг, уран зураг, найрал дуу, хөгжмийн хичээлийг мэргэжлийн багш нар заана
  • Замын хөдөлгөөн, STEM, зохион найруулах урлаг, найрал дуу, мэргэжил сонголт,  англи хэлний ярианы хичээлийг хичээлийн бус цагаар албан ёсоор судална.
  • Улиралд 2-оос доошгүй удаа байгалийн түүх дурсгалын газар, музей, Хүүхдийн Төв номын сан, соёлын газрууд, үйлдвэрийн газартай танилцах мэргэжил сонголтын аялал хийнэ.
  • Багш сурагчдын Сайн дурын клубуудэд үнэ төлбөргүй хамрагдана.
  • “Эрдэмтөгс – Найрамдал” хөтөлбөрт  5 хоног хамрагдана.

 X-XII ангид 

  • Англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөр
  • Математик, геометрийн гүнзгийрүүлсэн хөтөлбөр
  • TOEICJuniorолон улсын шалгалтыг хүүхэд бүр өгч олон улсын англи хэлний оноотой болсноор Тайвань, АНУ, Англи, Австрали, Япон зэрэг орнуудад тэтгэлэгт хамрагдах боломжтой болно.
  • IELTS, IBT TOEFL нэмэлт сонгоны хичээл
  • Ахлах ангид Нийгмийн ухаан, Байгалийн ухаан, Анагаахын гэсэн 3 чиглэлээр гүнзгийрүүлэн сонгон судална.  
  • 12-р ангид ЭЕШ-ийн хичээл сонголтоор нэмэлт төлбөргүй хичээлд хамрагдан хүссэн сургуульдаа элсэх боломжтой. ЭЕШ-ийн дундаж оноогоор СБД-т 6-р байрт,  улсын шилдэг 25 сургуульд шалгарсан.
  • 6-12-р ангидаа гадаад багштай  Хятад хэл сонгон судалснаар HSK оноотой болж БНХАУ-д тэтгэлгээр суралцах боломжтой
  • Сагс, хар зураг,дуу, хөгжим, гэрэл зургийн хичээлийг мэргэжлийн багш нар заана
  • Замын хөдөлгөөн,  Илтгэх урлагмэтгэлцээн, Мэргэжил сонголт,  Англи хэлний ярианы хичээлийг хичээлийн бус цагаар албан ёсоор судална.
  • Улиралд 2-оос доошгүй удаа байгалийн түүх дурсгалын газар, музей соёлын газрууд, үндэсний үйлдвэрийн газартай танилцах мэргэжил сонголтын аялал хийнэ.
  • Багш сурагчдын Сайн дурын клубуудэд үнэ төлбөргүй хамрагдана.

 

Онцлох сургалт, хүмүүжлийн ажил

Өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн хөгжил хийгээд түүний хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшихөд чиглэсэн сургалтын уян хатан, тогтвортой, чанартай үйлчилгээг үзүүлэхээр бид хичээнгүйлэн ажиллаж байна. Мөн багш, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагааг эрхэмлэхийн сацуу сурагч нэг бүрийг хөгжүүлэх, тэднийг бие хүн болгон төлөвшүүлэх зорилготой хичээлээс гадуурх сургалт, хүмүүжлийн ажлуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.

“ЭРДЭМТӨГС НАЙРАМДАЛ” ХӨТӨЛБӨР

Мөн сурагчдын суралцах материаллаг орчноос гадна хүүхэд нэг бүрийн сэтгэл зүйн боловсрол, орчныг анхааран ажилладаг. Хүүхэд тоглож байхдаа, үдийн цайндаа орж байхдаа, хичээлээ хийгээд ширээндээ сууж байхдаа ч төлөвшиж байдаг. Тэдэнд маань Найрамдал олон улсын хүүхдийн зуслантай хамтарсан хүүхдийн авъяасыг нээх, хөгжүүлэх, амьдрах чадварт суралцуулах зорилготой “Эрдэмтөгс Найрамдал” хөтөлбөр, Сонгодог урлаг Хүүхдийн боловсролд хөтөлбөрүүд хамгийн олон эерэг өөрчлөлт, хандлагуудыг авчирдаг үйл ажиллагаануудын нэг юм.

Дэлгэрэнгүй

“ЭРДМИЙН БАЯР”

Аав, ээжийнхээ өврөөс салаагvй шахам зургаан настнууд цэцэрлэгийн тоглоомоо санан, санан хичээлийн танхимд сурагч болон ирж байсан цаг саяхан билээ. Харин тэд өнөөдөр хэдийн ангидаа, сургуульдаа, найзууддаа дасаад энэ өдөр тэд уншиж, бичиж, бодож сурснаа аав, ээж, эмээ, өвөө, ах, эгчдээ бахархуулан басхүү 35 үсгээ бүрэн гүйцэд судалж дууссаны баяраа тэмдэглэж эрдмийн их далайд аялах тийзээ гардсан баярт өдөр болж байна.

Дэлгэрэнгүй

УРЛАГИЙН НААДАМ

Сурагчдын авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урамшуулах, анги хамт олны нийтэч уур амьсгалыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг бас нэгэн хүмүүжлийн ажил бол сургуулийн “Урлагийн наадам” билээ. Бага, дунд, ахлах насны ангиллаар нийт 7 төрлөөр авъяас чадвараар өрсөлдөн сургуулийн Шинэ жилийн концертын шилдэг номерт шалгарах эрхийг авдаг алтан мөч билээ. Он оны шилдгүүдийг бид Шинэ жилийн баярын тоглолтоос харж болно.

Дэлгэрэнгүй

ҮНДЭСНИЙ БАХАРХЛЫН САР

Үндэсний хэл соёл, зан заншил, өв уламжлалаас суралцах, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх, соёлын үнэт өвөөрөө бахархах үзлийг төлөвшүүлэх үүднээс 2-р сар бүхэлдээ "ҮНДЭСНИЙ БАХАРХЛЫН САР" нэртэйгээр монгол соёлоосоо суралцах сар билээ.

Дэлгэрэнгүй

Сургалтын орчин

Төлбөрийн уян хатан нөхцөлтэй